Тус дэлгүүр нь Монгол Глобал ХХК-ны дэргэд 2005 оны 2 дугаар сард анх үзэсгэлэн худалдааны чиглэлээр байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар орчин үеийн тохилог, сонголт сайтай дэлгүүр болон өргөжин ажиллаж байна. Польш, Франц, Норвеги зэрэг Европын орнуудын нийт 23 компанийн барилга, сантехникийн болон бусад бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд худалдах ажлыг эрхэлж байна.