Заавар зөвлөгөө

Comments Off on Заавар зөвлөгөө

 

Коспел зуухны ашиглалтын заавар

Коспел фирмийн цахилгаан зуух нь Польш улсад үйлдвэрлэгддэг бөгөөд Европт төдийгүй Азид чанар болон хялбар хэрэглээгээрээ танигдсан шилдэг бүтээгдэхүүн юм. Уг цахилгаан тогоог “Евро Стандарт” барилгын материалын дэлгүүр 2006 оноос хойш борлуулж байгаа бөгөөд хэрэглэгчдэд хэдийнээ танил болсон бүтээгдэхүүн юм.
Коспел зуух нь 4-48 кВт-ын хүчин чадалтай бөгөөд 30-550 м2 талбайг халаана, агаар бохирдуулахгүй. Төвийн нэгдсэн дулаанд холбогдоогүй зуслангийн байшин, гэр хорооллын орон сууц, жуулчны бааз болон амралт сувилалын газар, үйлдвэр үйлчилгээний объект, эмнэлэг, сургууль болон хөдөө орон нутгийн бүхий л барилга орон сууцыг халаахад тохиромжтой.
Цахилгаан тогоо нь хэрэглэхэд хялбар үйлдлийн систем, температур мэдрэгч, 7 хоногийн санах ой, автомат хий авагч, аваарын клапан, сайн чанарын эргэлтийн насос гэх мэт цогц шийдэлтэй бөгөөд ямар ч дуу чимээ гаргадаггүй, овор хэмжээний хувьд авсаархан юм.
Уг зуух нь ган хэвлэмэл радиатор болон шалны халаалт гэсэн ажиллагааны 2 горимтой бөгөөд шалны халаалт, радиаторыг нэг дор хавсарсан байдлаар ч хэрэглэж болно. Цахилгаан зуух нь систем дэх усаа 85 градус хүртэл халаах чадалтай.
Мөн цахилгаан халаалтын зуухыг нам даралтын тогоотой хослуулж тавьж болдгоороо давуу юм.
Системээ ахуйн хэрэглээний тосоолоор дүүргэх нь зуухны найдвартай ажиллагааг хамгаалахаас гадна тог тасрах, олон хоногоор орхиж явах үед системийг хөлдөхөөс 100% хамгаалж өгнө.
Халаалтын тогооны удирдлагын гол элемент нь программчлагдсан тасалгааны температурын тохируулагч юм.
Тохируулагчийн программчиллыг түүний ашиглалтын зааварт заасны дагуу гүйцэтгэнэ. Бусад өрөөнүүдийн температурыг дулаан тохируулагч клапангуудын тусламжтайгаар тохируулна.
Тогоог залгахдаа (P товчлуур) түүнийн ажиллагааны циклийн үед доорхи зүйлүүд ажиглагдана.
Байрны температур программчлагдсан хэмжээнээс доош унахад халаагчийг залгах дохиоллыг тохируулагч өөрөө өгнө. (В индикатор асна). Хэрэв насос автомат ажиллагааны горимд байвал тэр үед систем усаар хангагдаж эргэлтэнд орно.
Ойролцоогоор 20 секундын дараа дулаан дамжуулагч шаардлагатай хэмжээний усны эргэлттэй болоход тогооны халаах элементүүд залгагдана.
Дотоод температурын тохируулагч дулаан дамжуулагч болон залгаатай, салгаатай халаах элементүүдийн тогтоогдсон параметрүүдыг барих үүрэгтэй.
Байрны дулаан программчлагдсан хэмжээнд хүрэхэд тохируулагч түгжигдэж халаагуурыг залгах дохио өгнө.

Микропроцессороор тоноглогдсон электрон удирдлагын самбар нь тогооны үйл ажиллагааг удирдана.
Дулааны таслуур WT3- нь тогоог аваарын хэт халалтаас урьдчилан хамгаална.
Хагас дамжуулагч элементүүдээр хийгдсэн чадлын узел нь тогооны найдвартай, чимээгүй ажилллагааг хангана.
Халаах төхөөрөмжийн их бие нь хамгаалалтын зэсээр өндөр технологийн дагуу хийгдсэн

Зуухны төрөл EKCO.LF
EKCO.Lfp
EKCO.Lfz
EPCO.RF EKCO.L
EKCO.Lp
EKCO.Lz
EKCO.R EKCO.L
ECKO.Lz
Хэвийн чадал кВт 4 6 8 4 6 8 12 15 18 21 24 30 36
Хэвийн хүчдэл В 220V 380V 3N
Хэвийн хэрэглээний гүйдэл А 18.3 27.4 34.8 3*6.1 3*9.1 3*12.2 3*18.3 3*22.8 3*27.4 3*31.9 3*36.5 3*45.6 3*54.7
Гал хамгаалагчийн хэвийн гүйдэл А 25 32 40 10 16 20 25 32 40 50 63
YDY-тэжээлийн утасны огтлол mm2 3*2.5 3*4 3*6 5*1 5*1.5 5*1.5 5*4 5*6 5*10
Гаралтын температур 0С 30-85 (31 – 58 EKCO.LFp ба EKCO.Lp хувилбарууд)
Зөвшөөрөгдөх температур 0С 100
Зөвшөөрөгдөх даралт МПА 0,3
Овор хэмжээ mm 660*380*175
Жин Кг 18
Холболтын хоолойнууд G ½
Халаах талбай m2 30-50 40-70 60-100 30-50 40-70 60-100 100-140 130-180 150-220 180-220 220-300 280-320 340-380

 

» » Заавар зөвлөгөө

01 сарын 21/2015 он