Засвар үйлчилгээ

Comments Off on Засвар үйлчилгээ

Засвар үйлчилгээ.

Евростандарт дэлгүүр нь бараа материалыг худалдан борлуулахаас гадна засвар үйлчилгээ, заавр зөвлөгөө, угсралт суурилуулалтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Евростандарт дэлгүүрийн инженер техникийн албаны хамт олон таны эвдрэл гэмтэлтэй бараа бүтээгдэхүүнийг найдвартай сэлбэг хэрэгсэлээр чанарын өндөр түвшинд засварлаж үйлчилнэ.

 

Бид баталгаат хугацааны дараах журмыг мөрдөн ажиллаж байна.

 Баталгаат хугацааны журам

 

·   Баталгаат хугацаанд дараах бараа бүтээгдэхүүнүүд хамаарна.

  •    Kospel фирмийн цахилгаан зуух, агшин зуур ус халаагч
  •    Atlantic фирмийн цахилгаан радиатор, хэрэглээний халуун усны бойлер

·   Дээрх бараа бүтээгдэхүүнүүд болоод Orans фирмийн босоо душ, усан массажтай ванн, шүршүүр зэрэг нь үйлдвэрээс гарахдаа усаар шалгагдсан байдаг ба ус нь гүйцэд шавхагдалгүй үлдсэн байх магадлалтай тул хэрэглэгч та худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ хөлдөхөөс хамгаалан дулаан газар хадгална уу.

·   Таны худалдан авсан бараа бүтээгдэхүүний ашиглалтын заавар баталгааны хуудастай хамт очих тул та сайтар уншиж танилцах хэрэгтэй ба нэмэлт мэдээлэл шаардлагатай тохиолдолд инженер техникийн ажилтанууд болон худалдааны зөвлөхүүдээс асууж тодруулна уу. Баталгааны хуудсанд холбогдох хүмүүсийн нэр, албан тушаал, гар утасны дугаар бичигдсэн байгаа.

·   Баталгаат хугацааны хуудсан дээр бичигдсэн бараа бүтээгдэхүүний нэр, серийн дугаар таны худалдан авсан барааны нэр, серийн дугаартай тохирч байх ёстой ба бичилтийг өөрчилсөн, арилгасан, засварласан тохиолдолд баталгаат хугацааны хуудас хүчингүй болно. Баталгаат хугацааны хуудас нь ашиглалтын заавар, бараа худалдан авсан баримтын хамт хүчинтэй.

·   Баталгааны хугацааг баталгаат хугацааны хуудсан дээр тодорхой заасан болно.

·   Гэмтэлтэй барааг хэрэглэгч Евростандарт төв дэлгүүрт авч ирэх ба тээврийн зардлыг бид хариуцахгүй.

·   Гэмтэлтэй барааг ИТА-ны техникийн комисс шалгаж гэмтлийг тодорхойлж дүгнэлт гаргана.

   Баталгаат хугацаа нь дараах тохиолдолд  хамаарахгүй болно.

 Үүнд:

1.      Барааны ашиглалтын заавар зөрчигдсөн

2.      Барааны эд ангиудын битүүмжийг дур мэдэн хөдөлгөсөн, өөрчилсөн

3.      Гадна болон дотор эд ангийн бүх төрлийн механик гэмтэл

4.      Үйлдвэрийн схем, дизайныг өөрчилсөн

5.      Стандартад тохироогүй хүчдэлтэй цахилгааны сүлжээнд  залгасан,  тоноглолын хэвийн гүйдэлд тохироогүй таслах залгах хэрэгсэл /автомат/, кабель болон утас ашиглàснаас үүдэн гарсан гэмтэл

6.      Байгалийн гамшиг, түймэр, санамсаргүй гадаад хүчин зүйлүүд аянга, шугам сүлжээний хүчдэлийн хэлбэлзэл г.м-ийн нөлөөллөөс үүдэн гарсан гэмтэл

7.     Угсралт, холболтын буруугаас гарсан гэмтэл,  цахилааны холболтыг буруу хийсэн, зориулалтын бус материалууд ашигласан гэх мэт гэмтэлүүд нь баталгаат хугацаанд хамаархгүй болно.

 

Жич: Хэрэв та зарлагын баримт болон баталгааны хуудсыг хаяж үрэгдүүлсэн бол баталгаа хүчингүй болох ба дахин нөхөж олгохгүй. Таны худалдан авсан бараа гэмтсэн тохиолдолд  зөвхөн манайд мэдэгдэж, Евростандарт төв дэлгүүрийн засварын төв дээр авч ирж оношлуулна уу!

 hamt_olon3SAM_2593 SAM_2591 IMG_3265

» » Засвар үйлчилгээ

01 сарын 21/2015 он