Хүргэлт

Comments Off on Хүргэлт

Хүргэлтийн үйлчилгээний журам

 1.      Үйлчлүүлэгчийн худалдан авсан барааны нийт үнийн дүн 1,000,000₮-өөс дээш болсон тохиолдолд хүргэлтийн үйлчилгээг Улаанбаатар хот дотор үнэгүй хйинэ.

2.      Хэрэглэгчийн хүсэлтээр 1,000,000₮ доторх бараа бүтээгдэхүүнийг хот дотор 25,000₮-өөр хүргэж үйлчилнэ.

3.      Хот доторх хүргэлт нь хотын дараах хязгааруудад хийгдэнэ.

3.1   СХД: 22-ын товчоо, Орбитийн эцэс, Толгойт, Баянхошуу

3.2   ЧД: Чингэлтэй, Шадивлан

3.3   СБД: Бэлхийн эцэс

3.4   ХУД: Нисэх буудлын дэргэдэх товчоонууд

3.5 БЗД:  Баянзүрхийн товчоо, Шар хадны эцэс

 

4.      Хотоос гадагш хүргэлт нь уг журмын 3-т заасан хязгаараас хүргэх хаяг хүртэлх 40 километр дотор километроос хамааран 15,000-60,000₮-ийн үйлчилгээний хөлстэй байна.

5.      Үйлчлүүлэгчийн худалдан авсан барааг харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн өдөрт нь багтаан хүргэх эсвэл хүргэлтийн хуваарийн ачааллаас хамааран ажлын 3 өдөрт багтаан хүргэнэ.

6.      Хүргэлтийн ажилтан бараа очихоос өмнө 1 цагийн өмнө худалдан авагчид утсаар мэдэгдсэн байна.

7.      Худалдан авагч нь тухайн цагтаа утсаа аваагүй эсвэл бараа хүргүүлэх хаяг дээрээ байгаагүй тохиолдолд 15 минутаас илүү хугацаагаар хүлээхгүй ба дахин хүргэлт хийх үүргийг Евростандарт дэлгүүр хариуцахгүй болно.

8.      Хүргэлтийн ажилтан тээвэрлэлтийн явц дахь бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хариуцана.

9.      Худалдан авагч нь хүргэлтийн ажилтаны хамт барааны бүрэн бүтэн байдал болоод иж бүрдэлүүдийг сайтар шалгаж хүлээн авсны дараа хүргэлтийн хуудсанд өөрийн бүтэн нэр болон гарын үсгээ зурна.

10. Худалдан авагч гарын үсгээ зурж баталгаажуулснаас хойш гарах асуудлыг Евростандарт дэлгүүр хариуцахгүй болно.

 

 

 

 

» » Хүргэлт

01 сарын 21/2015 он