Атлантик фирмийн цахилгаан радиатор

Франц улсад үйлдвэрлэсэн Атлантик фирмийн цахилгаан радиатор нь хэрэглэхэд хялбар үйлдлийн систем, өдөр шөнийн горим, цагийн реле,  температур мэдрэгч дачик, овор хэмжээ авсаархан, агаар шатаадаггүй гэх мэтчилэн хүний хэрэгцээнд нийцсэн үйлдлийн системээс гадна галын аюулгүй, хүүхдийн өрөөнд байрлуулж болдог агаар шатаадаггүй гэдгээрээ бусад цахилгаан радиатороос ялгарч чаджээ.
– Цагаан тугалганы хольцтой тень нь дулаанаа удаан барихаас гадна улайсч халдаггүй учир агаарыг шатаахгүйгээр халуун агаараар төөнөж өрөөг халаана.
– Температурын дадчик өөр дээрээ байрладаг учир өгөгдсөн температурт хүрээд автоматаар унтарч цахилгаанаа хэмнэнэ.
– ☼ – Өдрийн горим: өндөр хүчин чадлаар тасалгааг богино хугацаанд халааж, тав тухтай орчинг бүрдүүлж өгнө.
– ﴾ – Шөнийн горим: хүчин чадал буурч цахилгаан хэмнэдэг өрөөг алгуур халааж таатай орчинг бүрдүүлнэ.
– Θ – Цагийн реле: 30-50 минутанд тасалгааг бүрэн халааж 10 минут амрах санах ойны давтамжаар ажиллана.
– ٭ – Тасалгааны температурыг 2-1-0 градуст барьж халаалтгүй байрыг олон хоногоор орхиж явахад өрөө болон байранд жавар хурахгүй байлгах ба цахилгааныг дээд зэргээр хэмнэдэг.
– 10-12 м2, 12-15 м2, 15-20 м2 талбайг халаах механик, хагас автомат, бүрэн автомат гэсэн 3 төрлийн цахилгаан радиатор байдаг.
– Механик цахилгаан радиатор: өрөө тасалгааг маш богино хугацаанд халаах ба хэт халсан үед тень унтарч, тень нь амарч хөрсний дараа дахин ажиллах горимтой.
– Хагас автомат цахилгаан радиатор: тасалгааны температурыг 30 градус хүртэл халаах чадалтай. Хэрэглэгчийн өгсөн температурт хүрээд унтарч, тасалгааны температур 2 градусаар буурахад дахин ажиллана.
– Бүрэн автомат цахилгаан радиатор: хагас автомат цахилгаан радиатортой адил зарчимаар ажиллах бөгөөд өгөгдсөн температураас 1-3,5 градус буурахад дахин ажиллах горимоос сонгож болдгоороо нөгөө 2 радиатороос давуу талтай юм.
– Мөн манай дэлгүүр дагалдах сэлбэг хэрэгслийг оруулан ирж засварүйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.

АТЛАНТИК ФИРМИЙН ЦАХИЛГААН ХАЛААГУУРЫН ДАВУУ ТАЛУУД

Франц маягийн тав тух Таны гэрт
Цахилгаан халаагуур хэрхэн ажилладаг вэ?
Дулаан агаараас доор орших хүйтэн агаар нь шалны түвшинд хуримтлагдаж, улмаар халаагуурын доод талын хэсгээр нэвтэрч, халаагуурын дотор байрлах халаах төхөөрөмжийн тусламжтайгаар хална. Халсан агаар нь халаагуурын дээд талд орших торон хэсгээр гадагшлах ба ингэхдээ агаарыг хуурайшуулахгүйгээрээ онцлог юм. Дулаан агаар нь тасалгааг богино хугацаанд хурдан халааж, таны тав тухыг бүрэн хангана. Цахилгаан халаагуур нь өөр дээрээ удирдлагатай бөгөөд түүний тусламжтайгаар хүссэн дулааны хэмийг тохируулах боломжтой.

Яагаад Атлантик фирмийн цахилгаан халаагуур нь таны гэрт тохиромжтой вэ?

1. Тав тух.
Богино хугацаанд хална.
Цаашид цаг зав болон цахилгаан эрчим хүчээ дэмий алдахгүй боллоо. Атлантик фирмийн цахилгаан халаагуур нь таны гэрийг хэдхэн минутын дотор бүрэн дулаацуулна.
2. Цахим хяналт.
45 секунд тутамд хяналтын самбар тасалгаан дахь дулааны хэмийг хэмжих бөгөөд улмаар цахилгаан халаагуурт ажиллах, эсвэл түр зогсох даалгавар өгнө.
– Та цахилгаан эрчим хүчээ хэмнэснээр мөнгөө ч хэмнэнэ.
– Та өөрийн сонгосон тогтмол дулаантай тасалгаанд тав тухтай амьдрана.
Атлантик фирмийн цахилгаан халаагуур нь хүчилтөрөгчийг шатаахгүй.
3. Аюулгүй ажиллагаа
Хүүхдэд аюулгүй
– Атлантик фирмийн цахилгаан халаагуур нь хурц өнцөггүй.
– Халаагуурын гадаргуу+ 70 С-аас  хэтрэхгүй бөгөөд та түлэгдэнэ гэж айх аюулгүй.
– Хамгаалалтын удирдлагатай бөгөөд цахилгаан халаагуур хэт халсан тохиолдолд автоматаар унтрана.
4.Хамгаалалтын 2 зэргийн түвшин
– Атлантик фирмийн цахилгаан халаагуур нь 2 зэрэглэлийн хамгаалалттай бөгөөд энэхүү хамгаалалт нь гадаргууг давхар хамгаалахаас гадна газардуулагч байрлуулах шаардлагагүй.
Атлантик фирмийн цахилгаан халаагуурыг ариун цэврийн өрөөнд суурилуулах боломжтой.
Атлантик фирмийн цахилгаан халаагуур нь усны дусал нэвтрэхээс бүрэн хамгаалагдснаараа дэлхийн зах зээлд тэргүүлдэг /IP 24 үзүүлэлт/. Ингэснээр ваннаас 0,6 м зайд бүрэн ашиглах боломжтой юм.
5. Програм хангамж
“Pass program” буюу цахилгаан эрчим хүчний хэмнэлт ба тав тух.
“Pass program” –ын тусламжтайгаар Та өөрийн хүслээр дулааны хэмийг тохируулж, тав тухаа бүрэн хангах боломжтой юм.
– “тав тух” горимыг Та гэртээ байх үедээ,
– “хэмнэлт” горимыг эзгүй байх үедээ тохируулна.
Энэхүү програм хангамж нь таны амьдралын хэв маягаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой ба Таны цаг болон мөнгийг хэмнэнэ.
– Өндөр бүтээмж: нэгэн зэрэг 15 хүртэлх цахилгаан халаагуурыг удирдах боломж.
– Нарийн тохиргоо: нэгэн зэрэг тасалгааны хэд хэдэн хэсгийг програмчлах боломж.
– Дээд зэргийн тав тух: цахилгаан хяналтын самбарын тусламжтайгаар дээд зэргийн тав тухыг хангах боломж.

4. Үзэмж.
Зай бага эзлэнэ.
Одоо өрөө тус бүрт 1-2 м зай эзлэхгүй боллоо. Цахилгаан халаагуурыг хананд тогтоож болохоос гадна тусгай зориулалтын суурийг мөн захиалах боломжтой. Халаагуурын өргөн ердөө 3 см тул хаа ч ашиглаж болох юм.
Орчин үеийн өнгө төрх.
Атлантик фирмийн цахилгаан халаагурын үзэмж дэлхийд алдартай. Гаднах үзэмж, цалин цагаан өнгө нь сонгодог болон орчин үеийн модерн хэв маягт бүрэн нийцнэ.
5. Хялбар хэрэглээ
– Угсралт: цахилгаан халаагуурыг ханад тогтооход хэдхэн минут л шаардлагатай.
– Удирдлага : Удирдлагын самбар халаагуурын дээд хэсэгт байрлах ба хэрэглэхэд хялбар.
– Цахилгаан залгуур: Атлантик фирм нь цахилгаанд залгадаг халаагуур үйлдвэрлэгч.
– Хөдөлгөөн: Хэрэв Та халаагуурыг нэг газар байрлуулахыг хүсэхгүй зөөврийн бадалтай ашиглах бол хөл сонгох боломжтой.

 

• 01 сарын 21/2015 он