Дулаалгын материал

Дулаалгын материал нь олон төрөл байдаг.

1. Шалны халаалтанд зориулсан дулаалгын материал

Кан групп нь  Европд  хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн шийдэл, угсралт суурилуулалтын  туршлагатай үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч юм. 1990 онд өөрийн бизнесийн үйл ажиллагааг нээж мэргэжлийн ур чадвар, шинийг санаачилсан, чанарыг эрхэмлэдэг хамт олон мэргэжилтэнд тулгуурласан томоохон үйлдвэрлэгч болсон юм. Одоогоор тус групп нь  Герман, Польш, Орос, Украин, Беларусьт салбартай, 600 орчим ажилчидтай . Кан групп нь  Кан-therm системийн бүтээгдэхүүнийг  23 улс оронд нийлүүлж  байна.Үүнд  Европ, Америк, Азийн ихэнх орнууд түүнчлэн  бас Африкийн зарим улс орнууд багтаж байна. Кан-therm  систем нь халаалт, цэвэр ус, галын аюулгүй байдлын систем зэрэгийг цогцоор нь шийддэг.  

ogrzewanieКан фирмийн шалны халаалтын доор дэвсэх зориулалттай дулаалга дэвсгэр нь дулаан алдагтыг багасгадаг мөнгөлөг цаас бүхий хөөсөнцөр хавтан юм. Тус дулаалгын материал нь Польш улсад төдийгүй Европдоо борлуулалтаараа тэргүүлдэг сайн чанарын материал юм. Ашиглахдаа сайн тэгшилсэн бетон шалан дээр дэвсээд шал хананы уулзвар хөвөөн дээр нь тусгай зориулалтын хөвөө дулаалга тавьж скочоор нааж сайн тогтооно. Дулаалга дэвссэний дараа трубагаа зориулалтын тогтоогч багажаар зориулалтын хадаасаар хадаж тогтооно.

2. Трубаны дулаалга

Турк улсад үйлдвэрлэсэн Термофлекс фирмийн дулаалга нь халаалт болон цэвэр усны трубаны гадна талаар хөлдөлт хөлрөлтөөс хамгаалдаг сайн чанарын материалаар хйигдсэн бүтээгдэхүүн юм.

Хэмжээний хувьд ф16, ф20, ф32 гэж байдаг бөгөөд Евростандарт дэлгүүрээр байнгын худалдаалагдаж байна.

fleks

 

 

• 04 сарын 07/2015 он