Польш улсад үйлдвэрлэсэн -40 градуст хөлдөггүй халаалтын шингэн

ERGOLID – Ахуйн хэрэглээний тосол

“BORYSZEW” компани нь 1911 онд Бельгийн Sohachew-ийн хиймэл торгоны нийгэмлэгээс үүсэлтэй.
ERGOLID-Ахуйн хэрэглээний тосоол нь олон улсын чанартай халаалтын болон хөргөөх үйл ажиллагаатай. Үүнийг -20С°-аас -35С° хүртлэх темпратурын нөхцөлд угсралтын ажилд хэрэглэх боломжтой.
ERGOLID А болон ERGOLID ЕКО-г ямар нэгэн зүйлтэй холих болон эдгээрийг хооронд нь хольж болохгүй. ERGOLID ЕКО нь ямар ч хоргүй гликолоор хийгдсэн байх тул хүн амьтан болон байгальд хор уршиггүй. Тийм учраас угсралтын болон бусад ажилд хэрэглэхийг санал болгож байна. Ганц гликол ч биш Амин, Азот, Фосфор, Молибден гэх мэт хортой бодисыг үүнд хэрэглээгүй болно.

Ашиглалт:

Эрголид эко-г хоргүй пропиленийн гликолиос гаргаж авдаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэнд болон орчин тойронд хор нөлөөгүй тул хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын яамны хатуу хяналтан дор байдаг бусад салбаруудад ашиглахыг зөвшөөрдөг юм. Уг шингэн нь гликоль агуулсан тул байгаль орчинд хөнөөлгүйгээс гадна мөн хорт бодис болох фосфат, амин, нитрит, нитрат, хром болон молибдений нийлэл агуулаагүйгээрээ онцлог юм. Энэхүү бүтээгдэхүүн нь Позналь хотод зохион байгуулагдсан Олон улсын Инсталяци 2001 яармагаас алтан медаль хүртсэн болно. “Монгол глобал” ХХК-ний “Евростандарт” дэлгүүр нь Boryszew компанийн албан ёсны төлөөлөгч бөгөөд 2008 оноос эхлэн Эрголид эко-г сүлжээ дэлгүүрээрээ борлуулж байна.
Техникийн үзүүлэлт:
Эрголид нь нэг төрлийн гликолийн элдэв хольцгүй усан уусмал бөгөөд найрлаганд нь агуулагдах удаашруулагч нь зэврэлтийн эсрэг чанартай хамгаалалт үзүүлдэг нь дээрх системийг олон жилийн туршид найдвартай ашиглахад нөлөөлдөг байна.
Ашиглалтын шинж чанар:
Эрголид нь хөргөх болон халаалт дулааны системд, кондиционер /эйр кондейшн/, солярий /наран шарлагын аппарат/ зэрэг системийг дүүргэх зориулалттай хөлддөггүй шингэн бөгөөд -35°С хэмээс +120°С дулааны хэмд үйлчилнэ.
Найрлаганд нь агуулагдах бодисуудын тусламжтайгаар Эрголид нь системийг зэврэлт, тунадас үүсэх зэргээс хамгаалж, микробиологийн зэврэлт үүсгэх аюултай нян үржихээс урьдчилан сэргийлдэг. Мөн дулааны байнгын хэмийг барьж, улмаар системийн осолгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Эрголидийг бусад төрлийн дулааны бодистой хольж болохгүй /устай/, учир нь ингэснээр ашиглалтын шинж чанарыг муутгах аюултай. Эрголид шингэнийг шинжлэх ухаан судлалын олон хүрээлэнд шинжилсэн бөгөөд төмрийг зэврэлтээс хамгаалдаг шинж чанарыг нь төхөөрөмж судлалын “Инсталь” төв хүрээлэн сайшаасан байна.
Эрголидыг олон жилийн туршид ашиглах боломжтой ба зохимжтой нягтрал, PH болон агуулагдах шүлтийн нөөц зэрэг нь дээд зэргийн чанарын баталгаа болдог. Үйлдвэрлэгч нь шингэнийг хэдэн жилийн туршид ашигласны дараах чанарыг шалгаж өгөх үйлчилгээг үзүүлэх боломжтой.

Үзүүлэлт Хэмжих нэгж Эрголид эко
-20°Схэм дэх нягтрал g/cm3 1.038
Талстжилтын хэм °С -35
PH 7.5-9.5
Агуулагдах шүлтийн нөөц Cm3 N HCL/20cm3 8
20°С хэм дэх зуурамтгай чанар °Е 1,4

• 02 сарын 03/2015 он