Шалны халаалтын төгс шийдэл

Кан групп нь  Европд  хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн шийдэл, угсралт суурилуулалтын  туршлагатай үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч юм. 1990 онд өөрийн бизнесийн үйл ажиллагааг нээж мэргэжлийн ур чадвар, шинийг санаачилсан, чанарыг эрхэмлэдэг хамт олон мэргэжилтэнд тулгуурласан томоохон үйлдвэрлэгч юм. Одоогоор тус групп нь  Герман, Польш, Орос, Украин, Беларусьт салбартай, 600 орчим ажилчидтай . Кан групп нь  Кан-therm системийн бүтээгдэхүүнийг  23 улс оронд нийлүүлж  байна.Үүнд  Европ, Америк, Азийн ихэнх орнууд түүнчлэн  бас Африкийн зарим улс орнууд багтаж байна. Кан-therm  систем нь халаалт, цэвэр ус, галын аюулгүй байдлын систем зэрэгийг цогцоор нь шийддэг.  
Евростандарт дэлгүүр нь Кан фирмээс
  • Халаалтын хоолой холбох хэрэгсэл
  • Коллекторын хайрцаг буюу угсралтын шкаф
  • Насостой коллектор
  • Шалны халаалтын труба холбох хэрэгсэл
  • Шалны халаалтын хөөсөнцөр дулаалга бусад тоноглол
  • Бетон бэхжүүлэгч шингэн
  • Цэвэр усны наадаг хоолой холбох хэрэгсэл зэрэг  чанарын өндөр шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг импортлон Монголын зах зээлд нийлүүлж байна.

Шалны усан халаалтын систем

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд зардал багатай, хамгийн үр ашигтай халаалт бол шалны халаалтын систем юм. Шалны халаалтын систем нь дулаан тархалтын хувьд хүний бие организмд хамгийн зохистойгоос гадна эдийн засгийн хувьд ихээхэн үр ашигтай байдаг.

Шалны халаалт угсрахад дараах материалыг бэлдэнэ. Үүнд:

  • Шалны халаалтанд зориулсан сайн чанарын труба
  • Дулаан алдалтаас хамгаалсан тугалган цаастай хөөсөнцөр хавтан
  • Трубаг бэхлэх зориулалтын хадаас
  • Хана шалны уулзвар буюу хөвөөг дулаалах дулаалгын материал
  • Насостой коллектор
  • Коллекторын хайрцаг буюу угсралтын шкаф
  • Бетон бэхжүүлэгч шингэн
  • Бетон
  • Хөлддөггүй шингэн зэрэг болно.

• 02 сарын 04/2015 он